Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.10/ боллоо. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Үүнтэй холбогдуулан яг одоо Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Ж.Жавхлан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээвэрлэлттэй холбоотой үүсээд байгаа нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгээс тодорхой ажлуудыг өнгөрсөн долоо хоногоос авч хэрэгжүүлж байна. Ирэх оны нөөцөд 5.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэгдсэн байна. Өвлийн идэштэй холбоотой 31 цэгийн нээх асуудлыг тавьсан. Улаанбаатар хотод долоон тогтмол байршилд махны хангалт хийхээр цэгүүдээ тохирсон. Өвлийн идэшний үеэр аймаг орон нутгаас орж ирсэн махны задгай худалдааг зохион байгуулах боломжтой болж байна" гэлээ.
Түүнчлэн "Энэ сард импортоор цагаан будаа 89 вагон, элсэн чихэр 70 вагон захиалсан. Хүнсний нарийн ногоо дээр 60 вагоныг захиалсан, өчигдөр долоо нь орж ирсэн. Одоо зургаа нь хөдөлж байна. Цаашид ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх үйл ажиллагааг эхлүүллээ. Аль болох тогтворжуулах, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Тэр нарийн ногоогоо өөрсдөө гахай шиг ид бидэнд үнийн хөөрөгдлөө бууруулж өгөхийг хүсье