Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.10/ боллоо. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Үүнтэй холбогдуулан яг одоо Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Ж.Жавхлан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хавраас хойш ярьсан. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид бүтцийн өөрчлөлт хийх асуудал. Энэ ажлыг эхлүүлэх саналаа оруулсан. Эхний ээлжид стратегийн хувьд 100 хувь төрийн өмч байх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийг зарлаж, тогтвортой бодлогоор дэмжиж ажиллах танилцуулгаа хийсэн. Өнөөдрийн хувьд 30 гаруй компани байна. Цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Удахгүй тогтоол нь эцэслэгдэж гарна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )