Д.Сумъяабазар: Газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум, авто замд 350 тэрбум төгрөг төсөвлөсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.10/ боллоо. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Үүнтэй холбогдуулан яг одоо Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Ж.Жавхлан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаараа хотын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын хөгжлийн тушаа болж байсан зүйл бол эрх зүйн боогдмол, түгжигдмэл байдал юм. Энэ 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг сууриар нь шинэчлэх асуудлыг хийж ирлээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай гол хууль батлагдсан. Энэ хуулиар Улаанбаатар хот хөгжлийнхөө шанг татаж эхэлсэн. Ер нь 420 тэрбум төгрөг гэдэг бол тухайн жилийн санхүүгийн эх үүсвэр. Тэгэхээр 2023. 2024 онд эх үүсвэрээ суулгана. Энэ санхүүгийн эх үүсвэрүүд тухайн тухайн жилдээ батлагдсан хэмжээгээрээ төсөв нь зориулагдаж дуусах хуультай" гэлээ. 

Үүнээс гадна "Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 350 тэрбум төгрөгийг замын бүтээн байгуулалтад тавина. Газар чөлөөлөлт амаргүй. Үүнд, нийт 169.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Зайлшгүй 2300 төлбөртэй грашийг хийж өгөх ёстой. Үүнд, 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөж, оруулж ирж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
420(59.153.86.45) 2021 оны 11 сарын 10

420 тэрбумаа хэдэн жил ярих вээ хийж эхлээч түгжрэл бүр 000 зогсолт болох гээд бна нүдээ том болгоод харчих

0  |  0
Зочин(64.119.20.87) 2021 оны 11 сарын 10

Монголын Төрийг буртаглаж байгаа нөхөр бол энэ Д.Сумъяабазар Түгжрэл бууруулна гэж бүлтрэнэ ёстой нохойн чацга

0  |  0
к(202.179.15.114) 2021 оны 11 сарын 10

нөгөө олгосон гээд байгаа циркийн өмнөх газрын чөлөөлөлт гээд хэдэн төг цохих юм бна даа.

0  |  0
Top