Өмнөд Солонгосын Squid Game кино Нэтфликс сувгаар хамгийн олон үзэгчтэй кононы рекорд амжилтыг эвдээд байгаа. Киногоо дагаад тоглосон жүжигчдийн амьдрал ч өөрчлөгдөж буй. Бид өмнө нь И Жон Жэ, Чон Хо-Ён нарын тухай өгүүлсэн.
Энэ удаад мөрдөн байцаагчийн дүрийг бүтээсэн Ви Ха Жүнгийн талаар өгүүлье.
People сэтгүүлийн газраас түүнийг “Телевизийн ертөнцийн хамгийн дур булаам залуу”-гийн нэгээр тодруулсан байна. Жүн энэ чансаанд Скотт Спидмен, Пенн Бэжли, Оскар Айзек зэрэг оддын хамт сонгогдсон юм.
People сэтгүүлийн тайлбарт “Цар тахлын улмаас энэ жил бид маш их зурагт үзсэн. Гайхамшигтай сайхан шоу нэвтрүүлгүүдээс гадна дэлгэц чимсэн эдгээр залуучууд дэргэд байлаа. Бид 2021 оны телевизийн хамгийн дур булаам 25 залууг тодорхой дараалалгүй сонголоо” гээд “Squid Game киноны Ви бол үнэхээр сайхан залуу, кино дээр гардаг далгона шигээ амттай” гэж танилцуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )