БНХАУ Эрээн хотын боомт нээгдэх эсэх асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийв.
-Хятадын талаас дөрвөн санал тавьсан байна. Үүнийг хүлээж авах уу?
-Хил хаагаагүй гэдгийг тодотгоод хэлэх нь зүйтэй. Авто замын тээвэр, зорчигч тээвэр хязгаарлалттай байгаа. Одоогоор бол төмөр замын тээвэрлэлт бараа эргэлт хэвийн, нарийн царигаар ачилт хийгдээд явж байна. Хятадын талаас дөрвөн төрлийн санал тавьсан. Жолооч нар халдвар хамгааллын дэглэм сахиад хилийн тэг цэг дээр чингэлэг солилцох дөрвөн санал юм. Үүнийг бид хүлээж авсан. Бидний зүгээс 19 хоногийн дотор монголын талын жолооч, чингэлэг бэлдэх, өөрсдийн хариуцсан хилийн тэг цэгээ тохижуулах шаардлагатай байна.
-Эрээн хотод халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Хэдий хөл хориотой байсан ч нарийн ногоо болон зарим бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасралтгүй явууллаа?
-Бид нарийн ногоог төмөр замаар ачиж байгаа тул хомсдол үүсэхгүй. Үндсэн бүтээгдэхүүн гэнэтийн шоконд орж тасалдахгүй. Эрээнд коронавирусний халдвар илрээд сар гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд хяналтад авсан юм шиг байна. Би бол Эрээн хотын удирдлагуудын өмнөөс мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байна. Автозамын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажилдаа шуурхай орох тохироог хийсэн.
-Эрээний гаалийн агуулахад хэдий хэмжээний ачаа бараа Монгол руу ачигдах гээд хүлээгдэж байна вэ?
-Эрээний гаалийн агуулахад байгаа барааг нэг бүрчлэн тоолоход хүнд байна. Тэнд ажилладаг бүх ажилчид хөл хорионд орсон. Одоо чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхлэхээр чингэлэг тээвэр болон төмөр замаар татаад ирэхээр ачаа тээвэр асуудалгүй болно.
-Эрээний удирдлагуудын тавьж байгаа саналыг хүлээж аваад, халдвар хамгааллын дэглэм чанд сахих боломж бололцоо манайд байгаа юу?
-Би бол чадна гэдэгт итгэлтэй байна. Хоёр тал хамтарч тохижуулах ажил бий. Бид шинэ зүйл хэрэгжүүлж эхэлж байна. Иймд гэнэт бүх зүйл сайхан болно гэж байхгүй. Гэхдээ тасралтгүй тээвэрлэлт хийх нөхцөл бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а
Baidag l neg hudalch turiin ereh mmedelten bn iim zaluugaaraa ajlaa sain hiihiin orond ard irgediig tuurulduuleh,hudal yarih ajild l sain suraltsaj bh yam daa tun haramsaltai
Buhel buten tumur zamaar uchnuun hooson vagon urdaas orj irdeg sh dee,odoo tedgeeriig ashiglah heregtei sh dee
hudalch haytad olimp duustal covid asuudaltai orontoi harthaaga hoich tavj bga ene ali garig deer amdraad bna ⁉️