Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна аймгийн Засаг дарга нар оролцож байгаа юм.
Хуралдаанаар мод тарих тухай, эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн талаар, цар тахлын нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудал хэлэлцэж байна.
Ойн арчлалт ойн ургалтыг хариуцсан тусдаа санг байгуулж, нэг модыг арчлах төсөв хөрөнгөө тодорхой болгох ёстой гэсэн саналыг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэв. Тэрбээр СХД-т 5000 мод тарихын тулд гурван жилийн турш анхаарал хандуулж байгааг хэллээ. Учир нь мод тариад орхих биш арчилгаа, усалгаа маш чухал гэдгийг онцолж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )