Ц.Нямдорж: Монголд олон жил мод тарих гэж оролдсон ч ургаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Засгийн газрын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд нараас гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Тэрбум мод тарих нь их ажил шаардаж, зардал тооцоо гарах шиг байна. Аймаг, нийслэлийн дарга нарт хэлэхэд мод тарих яах вэ, бужигнаад л тарьчихна. Хамгийн гол асуудал нь усалгаа, арчилгаа л байгаа шүү дээ. Олон жил мод тарих гэж оролдсон. Тарьсан мод нь үхчихдэг. Ийм зүйл болохгүй гэх баталгаа байхгүй шүү, үүнээс сэрэмжлэх хэрэгтэй байна” гэв.

Түүнчлэн “Мод хоёроос гурван жил арчлуулж байж хөрсөндөө сууж, ургадаг эд л дээ. Монголын нөхцөлд ямар мод тарих вэ гэдгээ Н.Уртнасан сайд сайн бодох л хэрэгтэй. Улиас хурдан ургадаг, гэхдээ сайн мод биш. Сайн мод бол гацуур байдаг. Их арчилгаа шаарддаг. Говийн аймгийн дарга нар говийн нөхцөлд ямар мод ургадаг зэргийг сайн судалж, тарих хэрэгтэй. Мод тарина гэдэг бол жижигхэн урлаг шүү. Өдөр, шөнөгүй харж, тордож байж ургадаг. Модыг нар руу харуулж тарьдаг гэдэг яриа хүртэл байдаг. Хойд тал нь тачир, урд тал нь багсайж ургадаг зэрэг маш нарийн зүйл байдаг юм билээ. Хамгийн гол асуудал усалгаа шүү, онцгой анхаарч тэрбум модыг 10 жилийн хугацаанд ямар газарт тарих вэ гэдгээ тооцоолж, ажлаа сайн зохион байгуулах хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.44) 2021 оны 11 сарын 18

192.82.91.119 чи хүнийг яс үндсээр хэлдэг хэн бэ.Чам шиг тэнэг энэ хүний баасан бааснаас ч дор хорхой

0  |  0
зочин(192.82.80.155) 2021 оны 11 сарын 18

Харин ч сайхан ургасан шүү дээ.Одоо наад модоо өөрсдийгөө тойруулаад суулгаад байлгүй тэр ЦӨЛЖИЛТ болж байгаа газарт нь суулгаач. Энэ хүнийг уул нь гаргаад явуулчихсан юм сан даа.Хаяагаар орж ирчихээд олон юм яриад байх юм.Хорчин зангаа татаач

0  |  0
Иргэн(66.181.180.171) 2021 оны 11 сарын 17

Нутагтаа очиж мод тарь.

0  |  0
Энжи(192.82.91.119) 2021 оны 11 сарын 17

Өвгөн баяд зайлаач

0  |  0
(103.57.94.85) 2021 оны 11 сарын 17

bogd uulig modjuulahgej uchnuun myangan mod ali sots uees tarisan bolovch hedheen ni l urgaj uldsen udur bolgon usalna,tegeed ch oligtoi mod boldoggui 1 tachirhan zus muutai yum l urgadag yum bilee,baigaa modoo itgii tairgehiin orond ulam bur oigoo suitgeed tairaad suga tataad baihiin ene mangar ulsig yaanaa yaanadaa

0  |  0
Уншигч(103.57.92.174) 2021 оны 11 сарын 17

Гаднаас суулгац аьч болох ч модтой хамт харь орны шавьж, нэр үл мэдэх хорхойнууд орж ирэх магадлал байгаа шүү, аа бас хэцүү юм аа, арай л их том амалчихсан байдаг, 20 жилийн хугацаанд бол ч амжуулна л даа,

1  |  0
3(66.181.160.9) 2021 оны 11 сарын 17

барааны үнэ өсч амьжиргаа улам доройтох нь тодорхой байхад мод яриад сууж байдаг. сайн ойлгохгүй байноо дарга нарыгаа.

1  |  0
ЗОЧИН(66.181.185.36) 2021 оны 11 сарын 17

Мод ургуулахын тулд усалгаа хийх усны нөөцөө базаах хэрэгтэй . Говьд гацуур ургахгүй байхаа. Өвөлжингөө ногоон байдаг гацуурхан шүүдээ. Шинэ жилийн бэлэг тэмдэг. Хүйтний ургамал. Өвөрлөгч нараас туршлага сурах хэргтэй. Тэд тэр тал дээр мэргэжсэн улс.

1  |  0
Mm(202.55.188.106) 2021 оны 11 сарын 17

Mod tarj chaddag hund daatgah ajildaa hudlaa showchid mod urguulsan tuuh baihgui

1  |  0
zochin(192.82.78.110) 2021 оны 11 сарын 17

usnii nuuts saitai gazar 3-5 jil sain tordoj baij l mod urgana.

2  |  0
Top