Л.Оюун-Эрдэнэ: Хар дарсан зүүд мэт шөнүүд өнгөрч, эдийн засагт үүр хаяарч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Засгийн газрын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд нараас гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын нөхцөл байдлыг вакцины хүчээр даван туулж, энгийн амьдрал руугаа эргэн орох нөхцөл байдал үүсч, эдийн засгийн хар дарсан зүүд мэт шөнүүд өнгөрч, эдийн засагт үүр хаяарч эхэлж байна. Гэхдээ маш эмзэг байгаа. Үүнийг Ерөнхий сайдын хувьд та бүхэнд хэлэх нь зүйтэй байх” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top