Я.Содбаатар: Мод тарьсан иргэдийг урамшуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Засгийн газрын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд нараас гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Засгийн газар дэмжиж, манлайлал үзүүлж байгаад талархаж байна. Энэ бол монгол төрийн бодлого бүх шатандаа нэгдмэл байгааг илэрхийлж байна. Аймаг, нийслэл болгон орон нутгийнхаа ойн салбарын зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлагатай. Аймаг, сумын Иргэдийн хурлыг тусгайлан хуралдуулж, хаана ямар газар мод тарих вэ гэдгээ тодорхой болгож өгөхийг хүсэж байна. Хоёрт, 1000 сурагч багш бэлтгэх их чухал байна. Иргэдэд соён гэгээрүүлэх ажил, цаашдаа мод тарьж ургуулах мэдлэг олгох нь чухал байна. Гуравт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Үндэсний хөдөлгөөний дагаж иргэдийг урамшуулах асуудал шийдэгдэх байх” хэмээн тодотголоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.44) 2021 оны 11 сарын 18

Мод тарьсан иргэдийг урамшуулах яах вэ ХӨГШЧҮҮДДЭЭ ТЭЬГЭВРИЙГ НЬ НЭМЭХ ТАЛААР ЯРИАЧ ХЭДЭН ХӨГШЧҮҮЛ ЧИНЬ ЦАЙНЫ СҮҮГҮЙ ГОЛ НЬ ХАРЛАЖ ИДЭХ МАХГҮЙ ШҮЛСЭЭ ҮАЛГИЖ БАЙНА ШҮҮ СОДБААТАР АА 350000 төгрөгөөр гллоо зогоож болно гэж ЖАВХЛАН САЙД ХЭЛСЭН ЖАВХЛАН ЭЭЖГҮЙ ААВГҮЙ ЭМЭЭГҮЙ ӨВӨӨГҮЙ ЮМ БАЙХ ХӨТУУ СЭТГЭЛТЭЙ ХАРГИС САЙД

0  |  0
Зочин(59.153.86.45) 2021 оны 11 сарын 17

Энэ марий мод ярьсаар байгаад мод болохнээ

0  |  0
иргэн.(103.212.116.202) 2021 оны 11 сарын 17

мод тарих яах вэ! миний ард содбаатар бий намайг хэн ч яаж ч чадахгүй гээд согтуу орилоод ард иргэдийг доромжлоод байгаа өмнөговийн мэргэжлийн хяналтын даргынхаа учрыг олоод мод тарь

0  |  0
Top