Л.Оюун-Эрдэнэ: Шаардлагатай бол сайд нараа ч чөлөөлнө  

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Засгийн газрын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын сайд нараас гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ирэх оны нэгдүгээр сараас эхэлж хуулийн дагуу Ерөнхий сайд Засаг дарга нарт шууд хариуцлага тооцдог эрх зүйн орчин нээгдэж байгаа шүү, та бүхэн мэдэж байгаа байх. Миний хувьд хариуцлага тооцож ажиллана шүү. Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүн ажлаасаа халагдсан. Авлига, албан тушаалтай холбоотой 87 хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдэгдсэн шүү. Нэр, усыг нь зарлахгүй л яваад байгаа болохоос. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явдаг хүн шүү. Үг хэлээд мартчихдаггүй. Миний өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж чадахгүй бол Засгийн газрын сайд нараа ч өөрчилнө гэж бодож байна. Эрх барьж байгаа намын даргын хувьд УИХ дээр ч асуудлыг ярина. Ажлаа хийж чадахгүй, авлигын хэрэгт холбогдсон бол хатуу арга хэмжээ авч ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.94.93) 2025 оны 03 сарын 13

hotin darga buulga chi hudlaa shdee

1  |  0
Гана(66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

Уянгын халилтай ярьдаг хүн дээ Нас бага цус шингэн бн даа.

1  |  0
Зочин(192.82.77.212) 2025 оны 03 сарын 13

Хэ хэ ийм л худлаа гар байна даа саяхан л юу гэж байлаа бүрэн сугарч үлдэхгүй огцрох нөхцөл аль эрт бүрдсэн шүү дээ

1  |  0
570(139.5.218.21) 2025 оны 03 сарын 13

ӨӨРӨӨ ҮЛДЭХ НЬ ҮҮ .ДУРААРАА ГАР УУ АЙН. ӨӨРӨӨ ЗАЙЛ

2  |  0
зочин(202.126.90.123) 2025 оны 03 сарын 13

төмс сайдаас эхэл

2  |  0
Эдийн засагч(202.55.191.194) 2025 оны 03 сарын 13

Ер нь хэн эхлүүлсэн хэн хийж байгаадаа бишээ улс орон хөгжиж, бохир муу юмнаасаа ангиржиж байгаа бол болох нь тэр энэ төрийг цэвэрлэх цаг нь нэгт болсон байна ард түмний нэрийг бариад л хамгийн болохгүй юмыг дээд албан тушаалтай эрхэмүүд л хийж байлаа. Одоо амьдрал чинь бусдаас хол тасарсан бүх юм чинь гэр хорооллын борчуудаас илүү болсон одоо л ЗОГС ЗОГС ЗОГС

1  |  0
Зочин(202.55.191.194) 2025 оны 03 сарын 13

Ер нь ажиллаж чадахгүй байгаа бол явуулах нь зөв тэгэхдээ олны шахалтаар чадаж байгаа сайдуудаа явуулаад байвал өөрт чинь хэврэг гэдийг бодоорой дүү мину

1  |  0
Иргэн(59.153.86.21) 2025 оны 03 сарын 13

Худлаа яриад яахав дээ хэрэгжүүл хийж эхэл залуу хүн байж дэндүү чальчаа юмаа бувнаал байх юм

1  |  0
Уншигч(103.57.92.174) 2025 оны 03 сарын 13

Маш зөв, үүнийг бол дэмжинэ шүү

1  |  0
зочин (202.9.47.33) 2025 оны 03 сарын 13

УГ НЬ ЗӨВ Л ЯРЬЖ БНА. ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДВАЛ НЭР ХҮНД ЧИНЬ ӨСӨН БОЛНО. АМЖИЛТ ХҮСЬЕ.

2  |  0
Zochin(66.181.161.90) 2025 оны 03 сарын 13

Түүхээ зарсан чулууныгаа музейгээс нь зайлуул

1  |  0
Энжи(202.126.88.171) 2025 оны 03 сарын 13

Нянгар аа өөрөө зайлаа

4  |  0
зочин(66.181.181.43) 2025 оны 03 сарын 13

худлаа том бүлтрэх юмаадаа зайлуул

2  |  0
Зочин(139.5.216.202) 2025 оны 03 сарын 13

Бас хүчингийн хэрэг хийсэн гишүүнээ зайлуулж чадах уу? Би зөвхөн авилгын хэрэгтэй тэмцэнэ гээд бултах уу?

1  |  0
Mm(202.55.188.106) 2025 оны 03 сарын 13

Sain baina hariuclaga nehej baij ajil saijaradag shuu

2  |  1
Top