С:Энхболд: Гуравдугаар тундаа 50 хувь нь хамрагдвал шинэ жилээ тэмдэглэж болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.17/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Нийт 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2494 нь хүүхэд, 506 нь жирэмсэн эх эмчлүүлж байна. Оргил үедээ 22400 ор дэлгэж байсан бол долоо хоногтоо 5000-аар хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо багасч байна.  Цар тахлын нөлөөгөөр нийт 1826 хүн нас барсан байна. Өвчлөлийн тоо буурч байгаа нэг шалтгаан бол вакцинжуулалттай холбоотой" гэсэн мэдээллийг өглөө. 

Харин шинэ жил тэмдэглэх үү гэсэн асуултад "арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёлын арга хэмжээг нээсэн. Гуравдугаар тун хийгээгүй хүмүүс түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж, урлаг соёлын арга хэмжээ үзэхийг оролцохыг зөвшөөрсөн. Урлагийнхан гуравдугаар тундаа хамрагдаад эхэлсэн. Ерөнхий сайд төрийн албанаас бусад нь шинэ жил тэмдэглэж болно гэдэг уриалга гаргасан. Гэхдээ гуравдугаар тунг 50 хувьд хүргэх ёстой. Ингэж байж дараа дараагийн арга хэмжээнд шилжиж орох ёстой" гэсэн тайлбар өглөө. 

Мөн нийслэлийн хэмжээнд байгаа улмын тодотголтой төрөх эмнэлгүүдийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд багтаах шийдвэр гаргасан байна. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.47.55) 2021 оны 11 сарын 18

Get lost !!!

0  |  0
Хүн(192.82.68.197) 2021 оны 11 сарын 17

Шинэ жил тэмдэглэхгүй болоод л байна..

0  |  0
jil(66.181.188.46) 2021 оны 11 сарын 17

Shine jil gejj huurch bujignahaa bolioch ee Utgagui urgui zardal

0  |  0
Araichde(66.181.190.93) 2021 оны 11 сарын 17

Ingej bhr bvgd tusad vhchii tehu uneher arga tasarch bn

0  |  0
Монголхүү(192.82.67.154) 2021 оны 11 сарын 17

Шинэ жил тэмдэглэх шаардлага огт байхгүй шүү, үнэгүй вакцинаа бүрэн хийлгэчихдэггүй тэгсэн мөртлөө баар ресторандаа багтахгүй байгаа Монголчуудад шинэ жил тэмдэглэх, найр наадам яршиг л байна

0  |  0
hg hg(118.200.73.234) 2021 оны 11 сарын 17

ШИНЭ ЖИЛ БОЛ ХУДАЛАА ШҮҮҮ

1  |  0
hg hg(118.200.73.234) 2021 оны 11 сарын 17

ШИНЭ ЖИЛ БОЛ ХУДАЛАА ШҮҮҮ

0  |  0
Top