"Улаанбаатар төмөр зам"-ын даргыг ИРЭХ 7 ХОНОГТ томилно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болох "Улаанбаатар төмөр зам"-ын даргын суудал эзэнгүй байгаа билээ.

Уг нийгэмлэгийн даргаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг томилох саналыг Засгийн газраас мэдүүлээд байгаа талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдсэн.

Тэгвэл "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо ирэх долоо хоногийн лхагва /2021.11.24/ гарагт хуралдана. Уг хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд "Улаанбаатар төмөр зам"-ын даргыг сонгох, томилох асуудал багтсан байна.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдрийн /2021.11.18/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Энэ сарын 24-нд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий хороо хуралдана. Энэ хурлаараа төмөр замынхаа удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ" гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top