Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Д.Ганболдыг томиллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Ганболд томилогдлоо.

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарч өнөөдөр тамгаа хүлээлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболдын ажлын туршлага:

 

  • 1987-1988 онд УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч
  • 1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч
  • 1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч
  • 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
  • 1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга
  • 2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.109.3) 2021 оны 11 сарын 19

Нийгэмд хэрэгтэй биш өөрт амар үгээр бөндөгнөдөг угааласны гөлөг шиг юмнуудаа л тавьна ш дээ.

0  |  0
Амжилт(192.82.71.40) 2021 оны 11 сарын 19

Маш зөв нүдээ олсон томилгоо болжээ.

1  |  0
Баяр(202.9.46.91) 2021 оны 11 сарын 19

Маш зүтгэлтэй сэтгэлтэы, өдөр шөнөгүй ажиллаж хотыг эко болгосон, хог шорооноос салгасан Гантөмөр даргыг чөлөөлж байгаад харамсаж байна.энэ хүнийг давж ажиллах хүн байхгүйдээ.\nХот бие даасан хуультай болж хэрэгжих босгон дээр их мөнгөний үнэрээр энэ шударга даргыг халж байгаа бусуу.\nТэтгэвэрийн нас хүрсэн гэдгээр.\nМи гн фракц өндийвээ...

1  |  0
иргэн(192.82.78.143) 2021 оны 11 сарын 19

Энэ хүн гайгүй зүтгэлтэй, Чингэлтэй дүүргийг сайхан болгосон байх шүү\n

1  |  0
Top