Өмнөд Солонгосын цуврал кинонууд Netflix-ийг эзэлсэн хэвээр байна. Squid Game кино дэлхий дахиныг байлдан дагуулаад удаагүй байтал дараагийн солонгос цуврал тус киног шахан гаргаад байна.
Энэ бол аймшгийн Hellbound цуврал. Шинэ цуврал Netflix-ийн чансааны эхний байраас Squid Game-ийг буулгаж, хамгийн их үзэгчтэй киноны жагсаалтыг тэргүүллээ. Энэ сарын 19-нд нээдтээ хийсэн Hellbound хэдхэн хоногийн дараа дэлхийн 80 оронд Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино болсон байна.
Тус цуврал зургаан бүлэгтэй. Найруулагч нь Ен Сан-хо бөгөөд тэрээр Бусан орох галт тэрэг киногоороо алдартай найруулагч. Киноны зохиолыг ч Ен өөрөө бичжээ.
Киноны үйл явдал 2023 онд өрнөнө. Хүмүүс гэнэт өөрсдийн үхэх цагийн мэдээллийг авч эхлэх бөгөөд цаг нь болохоор мангасууд ирж, там руу авч явна.
Сэтгэгдэл ( 2 )
Утгагүй кино утгагүй урлаг угаас залхаасан үзэхгүй ээ
аймшгийн киноноос залхаж б.а