Сүүлийн үед Өмнөд Солонгосын урлагийн ертөнцөд коронавирусний халдварын тохиолдол олноор гарч байна.
Охидын BLACKPINK хамтлагийн дуучин Лиса халдвар аваад удаагүй байтал бас нэгэн алдартан ковид тусчээ.
Өмнөд Солонгосын жүжигчин Чон У Соны харьяалагддаг Artist Company агентлагаас 11 дүгээр сарын 30-нд “Өчигдөр орой Чон У Соны COVID-19 шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгдэж байна. Тэрээр вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хонож байсан юм. Одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагын заавраар эмчилгээнд орсон” гэж мэдэгдлээ.
11 дүгээр сарын 26-нд Blue Dragon Film Awards ёслолын ажиллагаанд Чон У Сонтой хамт шагнал гардуулсан жүжигчин И Жон Жэгийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тус агентлагаас “И Жон Жэ одоо АНУ-д Gotham Awards 2021 шагнал гардуулах ёслолд оролцож байгаа. Тэр Америк нисэхийнхээ өмнө шинжилгээ өгсөн” гэж тайлбарлалаа.
Мөн өнгөрсөн Ням гарагт зар сурталчилгааны зураг авалтад Сонтой хамт оролцсон жүжигчин И Бён Хон мөн яаралтай шинжилгээ өгч, сөрөг хариутай гарсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Who cares