Хятадад цахилгаан станцад гал гарч, найман хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Хятадын хойд хэсгийн Шаньси мужид цахилгаан станцад гал гарч, найман хүн амиа алдаж, таван хүн гэмтэж бэртжээ.

CGTN телевизийн мэдээлснээр гал уг цахилгаан станцын ажилчдын байрнаас эхэлсэн байна.

Нас барсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэнэ.

Болсон хэрэг явдлыг шалгаж байгаа гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top