Б.Батцэцэг: Монгол, НАТО-ийн хамтын ажиллагаа аль ч улсын эсрэг чиглээгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Монгол Улс, НАТО-ийн хамтын ажиллагаа ардчилал, эрх зүйт төр, хүний эрх, аюулгүй байдал зэрэг үнэт зүйлсэд тулгуурласан бөгөөд аль нэг улсын эсрэг чиглээгүй гэж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд баримталж буй олон талт бодлогын зорилгод бүрэн нийцдэг гэж Б.Батцэцэг онцолсон байна.

Түүний хэлснээр, 2012 онд Монгол Улс, НАТО-ийн түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөр батлагдсан. Ингэснээр,  Монгол Улс нь Умард Атлантын эвслийн түнш улс болсон. Энэхүү хөтөлбөр нь оролцогчдын улс төрийн яриа хэлэлцээ, боловсрол, оролцоог бэхжүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлын шинэ шинэ сорилтуудыг даван туулахад чиглэжээ. Тухайн үед ОХУ нь НАТО-той идэвхтэй хамтран ажиллаж, терроризмтой тэмцэх хамтарсан сургуулилт явуулж байсан гэж Б.Батцэцэг тодруулсан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.68.173) 2021 оны 12 сарын 17

ЭНЭ КАНОНЧИН АВГАЙГАА ЗАЙЛУУЛААЧ ОЮУНЭРДЭНЭ ЭЭ. БАЛАГ ГАЙГ НЬ АРД ТҮМЭН ҮҮРЭЭД ЭХЭЛСЭН. ТӨМӨР ЗАМЫН ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ БЕНЗИН ТОСНЫ ҮНЭ ХӨӨРӨГДӨЛ ХИЛИЙН ХОРИГ ЭХЛЭЛИЫГ ЭНЭ АВГАЙ ТАВЬСАН ОРОСТ ОЧООД ШХАБ БИЛЭНД ХАМААГҮЙ ГЭЖ ТОМРООД ЯНАГЛУУЛЖ ЭХЭЛСЭН ЗАХЫН ДИПЛОМАТ ЁСОО МЭДЭХГҮЙ ЭНЭ КАНОНЧИН, БАРИЛГАЧИН ӨНӨРБОЛОР 2 Ч МОНГОЛЫН НҮДНИЙ БУЛАЙ БОЛГОЖ БАЙНА.

0  |  0
dn(66.181.160.63) 2021 оны 12 сарын 16

suuliin 30 jil ymarch oilgotsgui zuvhun dagan duuraih uil yvts manai erhemuudiin tolgoid buren shigdeestei boljee . ser ser!

0  |  0
яаж ч гоёчллоо ч бул(66.181.183.132) 2021 оны 12 сарын 15

Эрхэм гадаад гэргийн сайдтан юу ч гэж хэлсэн НАТО бол өөрийн гэсэн зорилого зорилттой олон улсын цэргийн эвсэл тул Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа бол хүссэнч эс хүссэн ч биднийг зорилгоодоо удирдан чиглүүлэх болно. тэдний зорилгод бид нийцэж байх л хатран ажиллаж байгаа нь маргаангүй үнэн юм

1  |  0
зочин(192.82.73.89) 2021 оны 12 сарын 16

Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.

2  |  3
Иргэн(202.126.88.47) 2021 оны 12 сарын 15

Монгол хаана билээ, НАТО хаана билээ.

0  |  0
Top