В.Путин: Монголоор дамжих хийн хоолойн ажил 2024 онд эхлэх боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр онцлон мэдэгдэв.

Тэрбээр "Ажил амжилттай урагшилж байгаа. “Союз Восток” хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох юм. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна. Тус хоолойн экспортын хүчин чадал нь “Сибирийн хүч” хийн хоолойн хүч чадлаас 1.3 дахин их байх боломжтой. Хийн хоолойг тавих барилгын ажил 2024 онд эхлүүлэх боломжтой" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkkk(178.235.177.159) 2021 оны 12 сарын 17

Hiatad hii avah tuhai yariagui bhad ene hoer hooloi tatah jum yariad bh jum

0  |  0
Top