В.Путин: Хоёр улс аюулгүй байдлын салбарт хамтран ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

ОХУ, Монгол Улс батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт амжилттай хамтран ажиллаж, холбогдох яамд, хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжиж, хамтарсан цэргийн сургуулилтуудыг тогтмол явуулж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр онцлон мэдэгдэв.

Тухайлбал, жил тутмын “Сэлэнгэ” хээрийн сургуулилтын хүрээнд талууд хамтран хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх тактикийг бэлтгэж байна.

ОХУ, Монгол Улсын бүс нутаг болон олон улсын асуудлаар баримталж буй байр суурь нэгдмэл эсвэл бараг ижил байдгаас гадна манай хоёр улс НҮБ-ын хүрээнд харилцан уялдаатай хамтран ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top