Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна.
ОХУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев бараалхжээ.
Д.Медведев “Москва хотод тантай дахин уулзахдаа баяртай байна. Хамгийн сүүлд тантай биечлэн уулзсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байна. Найрсаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд манай улсад анхны айлчлалаа хийж буйд талархал илэрхийлье” гэв.
Түүнчлэн "Айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд М.Мишустинтэй хийсэн уулзалтууд нь манай хоёр улсын харилцааны түвшинг илтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч анхны гадаад айлчлалаа ОХУ-ыг сонгосныг бид өндрөөр үнэлж байна" гэж Д.Медведев онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )