Хятад улс 2 жил дараалан Холливудыг АРДАА ОРХИЛОО

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24


Хятадын кино театруудын орлого энэ жил 46 тэрбум юань /7,22 тэрбум ам.доллар/ хүрснээр хоёр жил дараалан дэлхийд тэргүүллээ.

Хамгийн орлоготой 10 киноны найм нь хятад бүтээл байлаа.

Жагсаалтыг Хятадын түүхэн кино The Battle at Lake Changjin 5.77 тэрбум юаниар тэргүүлсэн байна. Энэ кино есдүгээр сарын 30-нд нээлтээ хийсэн юм. The Battle at Lake Changjin кино Хятадын түүхэнд хамгийн өндөр орлоготой кино болж, нэрээ мөнхөллөө.

Дараа нь 5.41 юанийн орлого олсон “Ээж ээ, сайн уу”, 4.52 тэрбумын орлоготой “Чайнатауны детектив-3” кинонууд удаалжээ.
 


Шилдэг 10-т багтсан гадаадын хоёр кино нь Америкийн “Галзуу хурд-9”, “Гозилла Конгийн эсрэг” кинонууд бөгөөд 1.39 тэрбум, 1.23 тэрбум юанийн орлого оруулсан ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.191.95) 2021 оны 12 сарын 25

Иш чааваас эдний хийсэн киног хэн үзэх вэ дээ?

0  |  0
(66.181.190.82) 2021 оны 12 сарын 24

gol ni uzdeg amitan 1 ch baihgui ter hyataddaa bol barag buu tulgaj baigaad uzuuldeg gesen

1  |  0
Top