Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сумдын цагаан зээрийн тархалттай бүс нутгаас “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тандалт” хийх зорилгоор 30 цагаан зээрийг барьж цус болон шүлс, хамрын салстаас дээж авах ажлыг өнгөрөгч 2021 оны арвандугаар сарын 27-30 –ны өдүүдэд аймгийн Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа, Денверийн зоолоогийн сангийн монгол дахь судалгааны хөтөлбөрийн судлаачид, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулжээ.
Шаардлагатай дээжийг стандартын дагуу авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн бөгөөд дээрх ажлыг зохион байгуулахад нийт долоон албан байгууллага, 15 техник хэрэгсэл, 25 албан хаагч ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )