Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд “Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан 2 бүлэг, 4 этгээдийн гэмт үйлдлийг илрүүлж, таслан зогсоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.
Гэмт этгээдүүд олон тооны бод малыг хулгайлан хээр нядалж, арьс, толгой, шийрийг нуун, махны гарал үүслийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамчаар бүрдүүлэн, худалдан борлуулсан байжээ. Хулгайлагдсан хоёр тооны тэмээг эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Малчид та бүхэн гэмт этгээдүүдэд боломж олгохгүй байж, мал сүргээ байнгын хараа хяналттай байлгаж, сэжиг бүхий тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд малын бэлчээрээр явж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж байхыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна.
Эх сурвалж: Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар
Сэтгэгдэл ( 0 )