БАЯНХОНГОР: Багийн эмнэлгүүдийг жишиг төв болгоно 

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3-р баг, Эрдэнэмандал 2-р багийн иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, тэнд ажиллагсадын орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Наранбаярын санаачилгаар хуучин төвийг өөрчилж, жишиг өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар болсон байна.

Орон нутгийн 800,0 сая төгрөгийн төсөв бүхий эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт шаардлагыг хангасан жишиг өрхийн эрүүл мэндийн төв нь 2022 онд баригдах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top