БАЯНХОНГОР: Жаргалант суманд шүлхийн голомт бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Баянхонгор аймгийн Жаргалант суманд нэг голомтын 27 үхэр өвчилснөөр ойрын бүсийн 8 өрхийн 10,000 бог, 2600 бод мал эрсдэлтэй байдалд ороод байгаа аж. Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссоос шүлхийн тархалтыг хумих хүрээнд шинэ үүссэн голомтын эх үүсвэрийг шуурхай тодруулж, ойролцоо зэргэлдээ сумдын малчдад нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг хүргэн сэрэмжлүүлэх, эрсдэлтэй байгаа мал сүргийг яаралтай вакцинд хамруулах, аймгийн нутаг дэвсгэрт малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон захирамжийн хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллахаар болсон байна. 

Дашрамд өгүүлэхэд, Баянхонгор аймгийн зарим сумдад өмнө нь гарсан шүлхийн голомт бүрэн дарагдаж, ногоон бүс болоод байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top