Энэ сарын 13-наас эхлэн Weibo сүлжээнд 2022 онд хатуу цензурт өртөх, эсвэл бүрэн хориглогдох киноны үйл явдлуудыг нэрлэж эхэллээ. Энэхүү жагсаалтыг кино сонирхогчид “Үхлийн жагсаалт” гэж нэрлээд байгаа юм.
Ингээд энэ жилээс Хятадад кино хийхэд хориглогдох сэдвүүдийг танилцуулья.
1. Хувьсгалын талаар хэт дөвийлгөсөн, эсвэл шүүмжилсэн зүйл.
2. Хөдөөний амьдралын талаар мэдэхгүй хүн энэ сэдвээр уран бүтээл хийж болохгүй.
3. Ижил хүйстнүүдийн дурлал.
4. Түүхэн хүн, үйл явдалд хөнгөмсөг хандаж болохгүй.
5. Эд материал, хөрөнгө мөнгийг хэт магтсан бүтээл.
6. Бурхан, сүнс, мангас, дахин төрөх зэрэг шинжлэх ухаанч бус бүтээлүүдийг хатуу хянана. Дэлхий сөнөх сэдэв хориглогдсон.
7. Бунхан, эртний үнэт зүйлсийг хайх сэдэв.
8. Хүүхэлдэйн кинонд үхэшгүй мөнх байдал, харгис зодооныг хэт сурталчилж болохгүй.
Энэ сарын эхээр болсон Бээжин хотын Телевиз, радио нэвтрүүлгийн товчооны хурлаар хотын захиргаанаас бүх кино, цувралыг хянаж, шалгана гэдгээ мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )