Короновируст халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар “Короновируст халдварын үеийн амбулатори"-г нээн ажиллуулж эхэлжээ.
Тус амбулаториар ковидын халдвар илрүүлэх PCR шинжилгээний сорьц авах, хүүхэд болон насанд хүрэгчдэд төрөлжсөн мэргэжлийн эмч үзлэх хийх, шаардлагатай тохиолдолд рентген оношилгоо хийж, эрэмбэлэн ангилалтаар хэвтүүлэн эмчлэх зэрэг үйлчилгээг хийх юм.
Амбулаторийн ажиллах цагийн хуваарь ажлын өдрүүдэд 09.00-18.00 цаг, амралтын өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд байх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )