АРХАНГАЙ: Гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Архангай аймгийн хэмжээнд энэ сарын 18-ны өдрийн байдлаар 12 сумын 36 баг шүлхийн  голомттой байна.

Тариат, Өгийнуур, Хангай сумдад он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хорио цээрийн дэглэм шинээр тогтоожээ. Харин Булган суманд хязгаарлалтын дэглэм бууруулсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 10 мянга гаруй малыг вакцинжуулж, 268 өрхөд хамаарах хашаа, бэлчээрийг халдваргүйжүүлсэн аж. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top