АРХАНГАЙ: Сурагчдын хөдөлгөөнийг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Монгол Улсад коронавируст халдварын шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгууд шуурхай хуралдаан зохион байгуулж, хязгаарлалтын зарим арга хэмжээг авч эхлээд байна. Архангай аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд шилжиж, өнөөдрөөс /2022.01.20/ эхлэн зарим арга хэмжээг авахаар болжээ.

Тухайлбал, тэрхүү арга хэмжээнд хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаа учраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг олон нийтийн болон бусад газраар зорчихыг хязгаарлах, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлийн нэгдсэн золголтыг хийхгүй байх зэрэг асуудлууд багтсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top