БАЯНХОНГОР: Шинэ суурьшлын бүс байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Баянхонгор аймгийн хүн амын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2018 оноос эхлэн Шинэ суурьшлын бүсийг байгуулан хөгжүүлж байна. Шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөний нийт талбайн хэмжээ 320 га-д 2000 гаруй өрх, 7500 орчим хүн ам суурьшихаар төлөвлөгдсөн байдаг. Үүний хүрээнд 14 ортой хүн эмнэлэг, 640 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн “Гэгээн сумади” цогцолбор, 100 айлын 2 блок орон сууцны барилга ашиглалтад ороод байна.

“Гэгээн сумади” сургууль цэцэрлэгийн цогцолборын хичээл сургалтын үйл ажиллагаа нь 2022 оны хоёрдугаар сараас эхлэх бөгөөд тус сургуулийн сурагчдад сургуулийн автобусаар хоёр ээлжээр үйлчлэхээр төлөвлөсөн аж. 

Дашрамд өгүүлэхэд, Шинэ суурьшлын бүсийн ойролцоох хуучин хогийн цэгийг Ландфилийн аргаар дарж булшлан шинэ суурьшлын бүсээс 5 км, хотын төвөөс баруун урд зүгт 9 км-ийн зайд Өлзийт сумын нутагт байдаг Майхан цахирын хөндийд байгуулжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.242.47.14) 2022 оны 02 сарын 07

энэ худлаа мэдээлэл ажиллаж байгаа байгууллага байхгүй хий халлатын хөлс төлөөд 2 жил болж байна

0  |  0
Top