АРХАНГАЙ: Хууль бусаар вакцин зарах гэсэн иргэдийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Архангай аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчин 13 суманд гараад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 814 мянга гаруй малыг вакцинжуулалтад хамруулаад байна.

Энэ талаар эх сурвалж ярихдаа "Шүлхийн вакцины нөөц улсын хэмжээнд тасраад байгаа. Холбогдох газраас 2.5 сая малд хүрэлцэх вакциныг тун удахгүй ОХУ-аас авчирна гэж мэдэгдсэн. Тэр вакцинаас тодорхой хувь нь Архангай аймагт нийлүүлэгдэнэ. Вакцин тасарсантай холбоотойгоор хууль бусаар вакцин зарах асуудал гарах болсон. Үүнтэй холбоотой иргэдийн зөрчлийг аймгийн цагдаагийн хэсэг, тагнуулын хэлтэстэй хамтран илрүүлэн шалгаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top