АРХАНГАЙ: Ойн цэвэрлэгээнээс цугласан модыг 150 мянгаар борлуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

Архангай аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Булган сумын ЗДТГ, “Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг” олон улсын байгууллага хамтран жил бүрийн арванхоёрдугаар сараас гуравдугаар сар хүртэлх хугацаанаас гурван хоногийг сонгон “Ойн цэвэрлэгээ” хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ойн цэвэрлэгээ хийх бөгөөд энэ хүрээнд цаг уурын нөхцөл байдлын улмаас унасан, амьтанд идэгдэж өвчилсөн, түймэрт өртсөн, ургахаа больсон зэрэг модуудыг иргэдийн оролцоотой бэлтгэх юм.

Албаны эх сурвалжийн мэдэгдснээр энэ жилийн хувьд 100 орчим машин мод бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд түүнийгээ зах зээлийн үнээс хямд ханшаар иргэдэд борлуулах аж. Тодруулбал, зах зээл дээр нэг машин мод 350 мянган төгрөгийн ханштай байдаг бол ойн цэвэрлэгээний хүрээнд цугласан нэг машин модыг 150 мянган төгрөгөөр борлуулах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.19) 2022 оны 01 сарын 24

tseverleed geheer tegeed oi mod ni baihgui bolchdiim uu?

0  |  0
Top