Жессика Альба дэлгүүр явахдаа ийм хувцас өмсдөг

2022 оны 01 сарын 25

Холливудын од Жессика Альба их урлагаас зодог тайлж, бүх цагаа хүүхдүүддээ зориулна гэж мэдэгдсэн. Тэр цагаас хойш Альба папарацци нарын дуранд хүүхдүүдтэйгээ цуг дэлгүүр орохдоо л өртдөг болсон.

Саяхан түүнийг 13 настай Онор Мари Уоррен, 10 настай Хэвен Гарен Уоррен хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр орж, талх худалдаж авчээ.

Тэрээр том бомбер углаж, цагаан футболктой, хар хөх өмдтэй байлаа.

Альба цэргийн хүний гэрбүлд өссөн тэрээр багаасаа л жүжигчин болохыг хүсэн мөрөөдөж, 11 настайдаа зар сурталчилгаанд тоглож эхэлсэн юм.

13 настайдаа анхныхаа кинондоо (Camp Nowhere) тоглосон түүнийг найруулагч Жеймс Кэмерон “Dark Angel” цувралд сонгосноор алдарт жүжигчин болох зам нь нээгдсэн билээ.

Sin City кинонд тэр стриптиз бүжиглэж, дараагийн шатандаа гарсан.

2017 онд эрүүл  мэндийн байдлаас их урлагийг орхилоо гэж мэдэгдсэн. Гэхдээ 2019 онд хэд хэдэн цувралд дүр бүтээж, фэнүүдээ баярлуулж байв. 

Жессика Альба нөхөр Кэш Уоррены хамт. Тэд 2008 онд гэрлэсэн. Одоо Альба гурван хүүхэдтэй. Экологийн цэвэр хүүхдийн бараа үйлдвэрлэдэг компанитай.

2016 онд Forbes-ийн Хамгийн баян эмэгтэй бизнес эрхлэгчдийн чансаанд бичигдэж байлаа.

Түүний The Honest Company компанийн зах зээлийн үнэлгээ нь 2014 онд тэрбум ам.доллар болж байлаа. Альба компанийхаа 15-20 хувийг эзэмшдэг гэхээр түүний эзэмшлийн хөрөнгө 200 сая ам.доллар болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
zio(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top