ДОРНОГОВЬ: Өрсөлдөх чадварын үнэлгээгээр нэгдүгээр байрт эрэмбэлэгдэв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс "21 аймгийн өрсөлдөх чадварын судалгаа"-ны тайланг өнөөдөр танилцууллаа. Тус тайлангийн дүнгээс харахад энэ жилийн өрсөлдөх чадвараараа Дорноговь аймаг анх удаа нэгдүгээр байрт эрэмблэгдсэн байна. 

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашигладаг аж. Тодруулбал Дорноговь аймгийн 2021 онд оруулсан хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал, бизнесийн таатай орчин зэрэг нь нэгдүгээр байрт эрэмбэлэгдэхэд чухал нөлөөлөх үзүүлэлт болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top