Гадаад улсын иргэншилтэй солонгос 6 одыг танилцуулж байна.
Розэ (BLACKPINK)
Розэ Өмнөд Солонгос, Шинэ Зеландын давхар иргэншилтэй. Тэрээр Шинэ Зеландын Оклендод төрж, 8 настайдаа Австралид шилжин амьдарсан. YG Entertainment агентлагийн сонгон шалгаруултад тэнцээд 2012 онд Өмнөд Солонгост иржээ.
Чхве У Шик
Шимэгч киноны од тэрээр Канадын иргэн. Бага ангид байхдаа Канадад цагаачилж, 10 жил амьдраад иргэн нь болсон юм.
Чон Соми
I.O.I хамлагийн дуучин Чон Соми гурван паспорттой. 2017 онд Please Take Care of My Refrigeration шоунд оролцохдоо Өмнөд Солонгос, Голланд, Канадын иргэн гэдгээ ярьж, олныг гайхуулж байв. Өвөө нь голланд, аав нь канад гэнэ.
Ма Дон Сок
Өмнөд Солонгос төдийгүй Холливудын од болсон Ма Дон Сок америк иргэншитэй. Ма ахлах ангид байхдаа Америкт цагаачилсан.
Генри Лау
Генри Канадад төрж, өссөн, канад хүн. Ээж нь Тайвань арлын уугуул гэнэ.
Юци ((G)I-DLE)
Юциг солонгос гэж олон хүн бодож байсан ч Idol on Quiz нэвтрүүлгийн хөтлөгч Чон Хён Дон хятад хүн гэдгийг нь задлаж орхисон билээ.
Сэтгэгдэл ( 0 )