УВС: Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 10 хоногоор хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Увс аймгийн Онцгой комиссын хуралдаанаар гаргасан шийдвэр:

1. Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, политехник коллежийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс танхимаар эхлүүлэх, 1-5 дугаар ангийн сурагчдыг өглөө 09:00 цагаас өмнө хичээллүүлэхгүй байхаар зохион байгуулалтын арга хэмжээг авсугай.

 2. Өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаагаар хойшлуулсугай.

3. Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан алба хаагчдад ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирагч нарт зөвшөөрсүгэй.

4. Нийтийг хамарсан жагсаал, цуглаан, соёл урлаг, спортын арга хэмжээ, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, цайллага, тэмдэглэлт ойн арга хэмжээг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хязгаарласугай.

5. Дээрх хязгаарласнаас бусад арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм сахин 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.

6. Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, малчдын нүүдлийг зохион байгуулж, шүлхийн голомттой бүс болон шүлхийн голомтоос эрүүл бүс рүү малыг оруулахгүй байх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Шуурхай штабын дарга, Засаг даргын орлогч (Ж.Александр), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга), Цагдаагийн газрын дарга (цагдаагийн дэд хурандаа А.Амарбат), Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга (А.Болормаа) Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр) нарт тус тус үүрэг болгосугай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RUSH QIW(217.138.202.116) 2022 оны 02 сарын 15

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их

0  |  2
Top