Хөгжлийн банктай холбоотой хаагдсан 19 хэргийг СЭРГЭЭН ШАЛГАХААР БОЛЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн талаар өмнө нь бид мэдээлсэн. 

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж дууссан байна.

Ингээд тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.21.108.49) 2022 оны 02 сарын 21

ХӨГЖЛЙИН БАНК гэж туйлшруулан олон нйитийн анхаарлыг татаж байгаад ЭРДЭНЭТЙИН 49% ХӨТЛЙИН ЦЕМЕНТ ШОХОЙН ЙҮЛДВЭР -ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГЙИН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХУУЛЬ БУС ТОИМЛГОО ХУУЛЬ ЗӨРЧСАН ХУВЬЧЛАЛУУДЫГ НУУН ДАРАГДУУЛАХ ОРОЛДЛОГО ЯВААД БАЙНА ШҮҮ. ХУДАЛДАА ХӨГЖЛЙИН ӨЭКНЫ НУУЦ НОЁНТОН ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖ ЯМАР УРТ ГАРТАЙ ӨОЛОО ВЭ? МЭДРЭЭ ЭЛБЭГДОРЖ НАРЫГ ХОРЬЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ОРХОН НАР БОЛ ГАР ХӨЛ НЬ БОЛОХООС БИШ ГОЛ ЭЗЭПД НЬ БИШ ШҮҮ

0  |  0
Top