“Архангай: Зуун зураг, зуун түүх” цомог, гэрэл зургийн үзэсгэлэн гуравдугаар сарын 1-ний 15.00 цагт Эрдэнэбулган сумын II сургуульд олон нийтэд дэлгэгдэх гэж байна.
Гэрэл зургийн цомог, үзэсгэлэнд Халхын Зая гэгээн, Хан-Өндөрийн хүрээ, сумдын нэгдэл, сангийн аж ахуйгаас өнөөгийн Цэцэрлэг хот хүртэл, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзан, Бүх цэргийн жанжин, анхны маршал Г.Дэмид, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, жолооч Р.Ёндон, Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзоригоос эхлээд XX зууны өөрчлөлт, шинэчлэлт, бүтээн байгуулалтад оролцож, өнөөгийн нийгмийг бүтээлцсэн эгэл энгийн хөдөлмөрч хүмүүс, цаг үеийн түүхийг илэрхийлсэн олон үйл явдлын зургууд багтсан байна.
Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан цомог бүтээж, үзэсгэлэн нээх оюунлаг ажлыг түүхч археологич мэргэжилтэй, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг санаачилж, хувийн цуглуулгаасаа олон чухал зургийг өгсөн ажээ.
Сэтгэгдэл ( 0 )