Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Дархан-Уул аймаг дахь ХААИС-д зочилж, "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд ашиглагдах 100 мянган модны тарьцыг тус сургуулиас авахаар болсон юм.
ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургууль нь Бүгд Найрамдах Чех улсын патрик технологиор бортоготой тарьц, суулгацыг жилийн дөрвөн улиралд тарьж ургуулдаг. Тэрхүү туршлага дээрээ тулгуурлан жилд 100 мянган ширхэг шилмүүст модны бортоготой тарьц бэлтгэн салбар яаманд хүлээлгэн өгөх ажээ.
Дашрамд өгүүлэхэд, Дархан-Уул аймаг "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд 20 мянган модыг шат дараатайгаар ургуулахаар төлөвлөж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )