БАЯНХОНГОР: Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр яамтай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өчигдөр /2022.02.27/ Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож орон нутгийн ажил байдлыг үнэлж явдгаа илэрхийлж төрийн алба иргэдийг чирэгдүүлэлгүй ажил үйлчилгээгээ шуурхай хүргэдэг байхад анхаарч ажиллахыг зөвлөөд эмэгтэйчүүдэд зориулсан тусгайлсан хөтөлбөр болон ногоон ажлын байр хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон тухай цаг үеийн мэдээллийг өглөө.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад нийтийг хамарсан ажилд холбогдох дэмжлэгийг үзүүлэх зэрэг нэр бүхий хоёр асуудалд дэмжиж хамтран ажиллах саналыг тавилаа.

Үүнд сайд А.Ариунзаяа "Баянхонгор аймаг зөвхөн манай яам гэлтгүй Засгийн газрын бодлого үйл ажиллагааг орон нутгийнхаа хөрсөн дээр /Жаргалтай амьдрал төвийг байгуулсан зэргээр/ бусад аймгуудаас түрүүлэн хэрэгжүүлж үр дүнтэй ажил хэрэг болгож байгаад олзуурхаж явдаг. Орон нутгийн саналыг дэмжиж хамтран ажиллах болно" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top