“Хохирогч”-той энэ сарын 10-наас танилцаарай

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

“17” продакшн “Voo”-тэй хамтран “Хохирогч” олон ангит кино бүтээжээ. Нууцлаг, ээдрээт, сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан байна.

Киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Ариана нар тогложээ. 10 ангит тус бүтээлийг энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болгох юм.

Сонирхуулахад, “17” продакшныхан “Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэний хувьд гадаадын цувралуудын түвшинд ахиулахыг зорьж ажилласнаа онцолсон юм. Тодруулбал, зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, өнгө, дүрүүдийн төрх, жүжигчдийн тоглолт гэхчлэн олон онцлог, шинэлэг байдлыг үзэгчдэд харуулахыг зорьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top