Хятадын алдарт жүжигчин Фань Бинбин JTBC сувгийн “Инсайдер” драмд тоглосон байна. Гэхдээ гол дүр биш, туслах дүр ч биш, хэсэгхэн зуур харагдаад өнгөрөх ажээ.
Гэвч сүүлийн үед Хятад эх орондоо татварын хэргээр ихэд ад үзэгдээд байгаа Бинбин Өмнөд Солонгосын урлагийн ертөнцөд орж ирсэн нь олны анхаарлыг татаж байгаа юм.
JTBC сувгийн албан ёсны төлөөлөгч “Хэдий жижигхэн дүрд тоглосон ч түүний шаардлагаар зураг авалтын талбайд найруулагч, оператороос өөр хүн байгаагүй. Фань Бинбинийг Өмнөд Солонгост ирснийг хатуу нууцалсан. Энэ оны эхээр ирж, зураг авалтад оролцоод Солонгост үлдсэн. “Инсайдер” кин энэ оны эцсээр үзэгчдийн хүртээл болно. Ямар жүжигчин урих тал дээр манай суваг эрх мэдэлгүй” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Hha