Леди Гага, Кевин Костнер нар Оскарын ёслолыг хөтөлнө

2022 оны 03 сарын 04

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг Леди Гага, Крис Рок, Кевин Костнер, Зои Кравиц, Рози Перес нар хамтран хөтлөх болжээ.
 


Харин үндсэн хөтлөгчөөр Режина Холл, Эми Шумер, Ванда Сайкс нар ажиллах юм. Зохион байгуулагчид хөтлөгчдөөс вакцинд хамрагдсан баримт шаардахгүй ч нэр дэвшигчид болон зочид вакцин тариулсан бичиг, сүүлийн 48 цагт хоёр удаа сөрөг шинжилгээ өгсөн байх ёстой.

Hollywood Reporter-д бичсэнээр шоуны бусад оролцогчдын нэрийг дараагийн долоо хоногт зарлах гэнэ.

Энэ жилийн ёслол гуравдугаар сарын 27-нд Лос-Анжелесийн Долби театрт явагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top