All of Us Are Dead киноны од Пак Соломоны тухай 10 баримт

2022 оны 03 сарын 04

Squid Game киноны дараа гарсан All of Us Are Dead цуврал Netflix-ийг бүрэн эзлэж чадсан билээ. Зомби төрлийн энэхүү киноны олсон амжилт тоглосон жүжигчдээ од болгон хувиргалаа. Гол дүрүүдийн нэг Пак Соломон эр зориг, царай төрхөөрөө олон охидын зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан юм.

1. Пак Соломон 1999 оны 11 дүгээр сарын 11-нд төрсөн.

22 настай, хилэнцийн орд. Хилэнцүүд байгалиасаа сониуч бөгөөд эрхэлсэн ажилдаа дуртай байдаг. Соломон AtStyle сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Хийх ёстой зүйл байх үед би маш их ажилладаг зуршилтай. Би драм киног гурван удаа үздэг. Эхлээд зугаацах гэж хөнгөхөн үзнэ, дараа нь үзээгүй орхисноо харах гэж, эцэст нь баатруудын зуршлыг анзаарах гэж дахин үздэг. Дүр бүтээхэд маш чухал зүйлс” гэж ярьж байв.

2. Тэр Узбекистанаас ирсэн.

Dispatch-д бичсэнээр Соломон узбек гаралтай солонгос хүн. Бага насаа Узбекистанд өнгөрөөгөөд тавдугаар ангидаа БНСУ-д суурьшжээ. Түүний инстаграмд хуучин ЗХУ-ын цэргийн хувцастай зураг байдаг. Зарим ярилцлагадаа тэр Узбекистанаас ирсэн Ломон гэж өөрийгөө танилцуулдаг байжээ.

3. К-ПОП шүтээн болох хүсэлтэй байсан.

183 см өндөр, царайлаг залуу Соломон K-pop од болоход хэцүү биш. Тэр багадаа К-поп дуучин болох хүсэлтэй байжээ. Гэвч үнэндээ тэр дуулж чаддаггүй байлаа. Ингээд жүжигчний хичээлд сууж эхэлжээ.

4. Пак Соломон 2014 оноос кинонд тоглосон.

Солонгос кино фэнүүд түүнийг 2014 оны “Зууны болзоот бүсгүй” кинонд харснаа санаж байгаа байх. Гэхдээ Пак 2017 оны “Хамгаалагчид” кинонд тоглосныхоо дараа олны анхаарлыг татсан юм.

5. Анхны гол дүрээ “Өс хонзонгийн дэвтэр” кинонд бүтээсэн.

Даруухан охинд дурласан хөвгүүний дүрд тоглосон. Кинонд охины зүрх сэтгэлийн төлөө Пактай ASTRO-гийн Ча Ын У өрсөлдөж байв.

6. Пак Соломон хятад хэлтэй.

Хятад кинонд тоглохоор бэлтгэж байхдаа хэлийг нь заалгасан.

7. Найз нь зомби болоход өдөржин уйлжээ.

All of Us Are Dead киноны нэгэн үзэгдэл дээр найз нь зомби болоход тэр зургийн талбай дээр өдөржин уйлжээ.

8. Тэр BIGBANG хамтлагийн фэн.

Соломон алдарт BIGBANG хамтлагийг шүтдэг. 2016 онд Макаод тоглолтыг нь үзэж байжээ.

9. Түүний Instagram @lomon991111.

All of Us Are Dead кинонд тоглохоос өмнө түүний инстаг 350 мянган хүн дагадаг байсан бол одоо 3.7 сая дагагчтай.

10. Пак Соломон Шин Е Ынтэй хамтран тоглоно.

Өмнөд Солонгосын хэвлэлээс үзэхэд Соломон удахгүй Third Person Revenge драмд Шин Е Ынтэй хамтран тоглох гэнэ. Энэ драмыг Studio S хийж байгаа бөгөөд Disney+ цацах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top