Гончигийн Ундармаад Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа.

Энэ үеэр Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шоу тоглолт, уран сайхны  кинонд  туслах болон гол дүр бүтээж, бие даасан уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулж, 20 орчим бүрэн хэмжээний болон баримтат киног олон нийтийн хүртээл болгон эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн эерэг хандлагыг уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ “Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн 8 төслийг иж бүрэн хэрэгжүүлж, хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилт бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал Гончигийн Ундармаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.126) 2022 оны 03 сарын 08

Ядарсан нийгмийн арчаагүй байдал ч юм шиг л санагддаг Мөнгөөр нь юм хийлгэчхээд шагнал өгөөд байдаг Тун тааруу цалинтай үйлчилгээний ажилчид хүртэл байгууллагынхаа хашаан дотор явган хүний хавтан замыг цалингаасаа тавьсан бх жишээтэй гэх мэт иймэрхүү үзэгдэл их олон Цалингаасаа л байгууллагаа гоёод байдаг гэтэл ар гэр нь түлээгүй гал хосгүй хүйтэн хүүхэд нь өлсөж байх жишээтэй

0  |  0
Top