“Soulmate” кино охид, хөвгүүдийн ертөнцөөр аялуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

“Sun” пикчерс, “Red point” студи хамтран өсвөр насны охид, хөвгүүдэд тохиолдох гэнэтийн ид шидийн явдлаар дүүрэн инээдмийн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ.
 


“Soulmate” уран сайхны киноны үйл явдал ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид төгсөлтийн баяраараа  жүжиг тоглохоор болж, тэр жүжгийн гол дүрийн хоёр сурагчийн  сүнс гэнэтийн ид шидээр солигдсоноор эхэлнэ.

Сүнс нь солигдсноос болж тэд шинэ бие, шинэ орчин, шинэ ертөнцтэй нүүр тулна. Бээгий охидын ертөнцөд, Зулаа хөвгүүдийн орчинд орсоноор сонирхолтой сорилтуудтай нүүр тулах аж.
 


Тус киноны зохиолыг Г.Хишигбүрэн, Г.Гүенбаатар нар бичиж, Ц.Хүрэлбаатар найруулжээ. Гол дүрүүдэд реппер Doid буюу Б.Доржнанжид, Б.Үжин, Б.Баярцэцэг , Ү.Ундрал, Э.Төрбат, Э.Болд-эрдэнэ, С.Идэржавхлан нар тоглосон байна. “Soulmate” киног энэ сарын 25-наас кинотеатруудаар үзэгчдэд хүргэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Undral(66.181.184.189) 2025 оны 03 сарын 13

Sainu hoorhonoo\n

1  |  0
Булган Эрдэнэ(202.126.88.181) 2025 оны 03 сарын 13

Гоё

2  |  0
Cool(66.181.181.235) 2025 оны 03 сарын 13

Huurhun kino bn

3  |  0
Kkk(64.119.23.183) 2025 оны 03 сарын 13

Uur sedev oldohgui l bgn bh da

2  |  0
Close menu