Николас Кейж Монголд буцаасан үлэг гүрвэлийн мөнгөө хайжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Америкийн жүжигчин Николас Кейж дуудлага худалдаагаар худалдан авсан ч хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр Монголд буцаахаас өөр аргагүй болсон үлэг гүрвэлийн төлбөр мөнгийг одоо болтол аваагүй гэдгээ сэтгүүлчдэд ярьжээ.
 


Энэ тухай монголчууд сайн санаж байгаа байх. Николас Кейжийн худалдаж авсан үлэг гүрвэлийн олдвор нь монголчуудад "Батаар" тернозавр нэрээр танил болсон бөгөөд хэдэн жилийн өмнө үлэг гүрвэлийн ясыг сүр дуулиантайгаар Монголд авчирч байсан билээ.

GQ сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт ярилцлага өгөхдөө Кейж “Би тэр үлэг гүрвэлийн гавлын ясыг хууль ёсны дуудлага худалдаанаас худалдаж авсан. 2007 онд 276 мянган ам.доллар төлж байсан. Монголоос хулгайлсан үлэг гүрвэлийн яс гэж огт мэдээгүй. 2014 онд Монголын Засгийн газраас шүүхээр заргалдаж эхлэхэд нь би үлэг гүрвэлийн ясыг өгсөн. Харин одоо болтол ямар ч төлбөр аваагүй, мөнгөө буцааж чадаагүй байгаа. Энэ мөнгийг дуудлага худалдаа зохион байгуулсан хэн нэгэн надад өгөх ёстой, эсвэл тэр хүн шоронд суух ёстой” гэж ярьжээ.
 


Николас Кейж 2007 онд "Батаар" тернозаврын ясыг өөрийн болгохын тулд Ди Каприотой мөнгө хаялцан өрсөлдөж, дуудлага худалдаанд ялж байсан юм.

Гэвч 2014 онд АНУ-ын хуулийн байгууллагаас ясыг хууль бусаар Америкт авчирсан болохыг түүнд мэдэгджээ. Гэхдээ Кейж болон дуудлага худалдааны газрыг ямар нэг гэмт хэрэгт буруутгаагүй билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зз(87.88.172.206) 2022 оны 04 сарын 19

Хулгайч авилгач үхрүүд мөнгийг нь өгөөчээ бузрууд

1  |  1
teneg!(148.60.92.227) 2022 оны 04 сарын 11

Hollywuudiin ene keij hemeeh yanhan chini yamar olon hyyhen solison gej sanana,tyynii menge zambaraagyi arbin yum bilee!!

0  |  3
ZALUU (109.183.244.156) 2022 оны 03 сарын 23

mongol hulgaICH OGOHGUUI

0  |  0
Top