Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, Засаг даргын зөвлөх Г.Алтан-Очир, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Захиргаа санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Загдгочоо нар Тариат суманд энэ сарын 24-ний өдөр ажиллалаа. Энэ үеэрэ ээ 98 жилийн түүхтэй Тариат сумын сургуульд их засвар хийх шийдвэрийг гаргасан байна.
Түүнчлэн Тариат сумын ЕБС-ийн 12 дугаар анги төгсөх сурагчид, тэдний эцэг эх, багш, удирдлагатай ажлын хэсэг уулзаж “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” төслийн талаар мэдээлэл хийж, санал солилцжээ.
Дашрамд өгүүлэхэд, аймгийн Засаг даргын санаачлагаар энэ онд “сайн багшийг таны дэргэд” ТББ-тай хамтран, 12 дугаар анги төгсөх сурагчдад ЭЕШ-аа амжилттай өгөхөд нь туслах төсөл хэрэгжүүлж байгаа. Архангай аймгийн хэмжээнд ЭЕШ өгөх 800 гаруй сурагч байгаагаас Тариат суманд 41 сурагч байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )