БАЯНХОНГОР: Цэцэрлэгийн үйл ажиллагааг маргаашнаас түр зогсооно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Баянхонгор аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчлөл хүндрэх эрсдэл өндөр байгаатай холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдрөөс буюу маргаашнаас дөрөвдүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор болсон байна. 

Харин Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг халдвар хамгааллын дэглэм чанд баримтлан үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бэлтгэн ажиллахыг үүрэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top