ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

2022.04.06 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 5

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд,мал арвижна
  • Наран ургах, шингэх: 06.21-19.28
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Уул

Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top